Tuesday, May 23, 2017


Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (худам монголоор монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар нь Түрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг.
1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.
Монгол хэл бичигт үгийн утгыг бүрэн илэрхийлэхэд шаардлагатай бүх авиа болон үсэг байдаг учир монголчууд гадаад хэлийг хялбархан сурдаг. Хэдийгээр уламжлалт монгол цагаан толгойн үндсэн үсэгт "ф", "к" үсэг ордоггүй ч монгол цагаан толгойд "ф"-тэй төстэй "б", "в" үсэг, "к" үсэгтэй төстэй "г", "х" үсэгнүүд байдаг учир монгол хүн ямар ч гадаад хэлийг богино хугацаанд сурах боломжтойгоороо давуу юм. Мөн халх үгэнд "к" үсэг хэрэглэгдэггүй ч ойрд үгэнд "к" үсэг түгээмэл хэрэглэгддэг.
Япон хэлэнд "л", хятад хэлэнд "р" үсэг байдаггүй учир япончууд "л" үсэгтэй гадаад үгийг "р" үсгээр, хятадууд "р" үсэгтэй гадаад үгийг "л" үсгээр дууддаг. Жишээ нь япончууд "монгол" гэхийг "монгору" гэж дууддаг.

No comments:

Post a Comment

10-р ангийн Монгол хэлний хичээлийн 2-р улирлын шалгалтын материал “А” вариант  1. Софокл “Эдип хаан” жүжгийн агуулгыг уншаад төрсөн ...